Мэдээ

Шатрын "ЗҮҮН БҮС-2022" Өмнөговь аймагт

Шатрын "ЗҮҮН БҮС-2022" Өмнөговь аймагт
Мэдээ
"ЗҮҮН БҮС-2022" ТЭМЦЭЭНД 400 ОРЧИМ ШАТАРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
"Нутгийн хишиг" Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд залуусын боловсрол соёлыг дэмжих олон заалтуудыг тусгасан.
Энэ зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор, Монголын шатрын холбоо, Өмнөговь аймгийн шатрын холбоо хамтран "ЗҮҮН БҮС-2022" тэмцээнийг Даланзадгад хотноо зохион байгуулж байгаа юм. 5 сарын 28, 29-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээнд Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь гэсэн 8 аймаг, Налайх, Багануур гэсэн 2 дүүргийн нийт 400 орчим шатарчид оролцож оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж байна. Зэрэг цол өндөр шатарчид оролцож байгаа нь чансаа өндөр тэмцээн болж буйг харуулж байгаа юм.
Шатрын спортыг хөгжүүлэх, бүх нийтийн хүртээл болгоход ач холбогдолтой тэмцээн болж байгааг зохион байгуулагчид болон шатарчид онцолж байлаа.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.