Мэдээ

Даргын мэндчилгээ

Монгол Улсын болон Өмнөговь аймгийнхаа бахархал болсон үе үеийн шилдэг тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, спорт сонирхогч та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын тохируулагч агентлаг -Биеийн тамир, спортын улсын хорооны “Алсын хараа 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээн спортын салбарын хөгжлийг хүн амын хэрэгцээнд нийцүүлэн Биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн хүртээмжтэй чанартай үйлчилгээ бие бялдрын боловсролтой ёс суртахууны төлөвшилтэй эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд боловсон хүчний мэдлэг ур чадварыг сайжруулан тэднийг бие дааж бодлого боловсруулах, хэрэгжүүлэх стандартаар тайлагнах үйл ажиллагаанд анхаарч ажиллахын зэрэгцээ сургаж бэлтгэхэд онцгой анхаарч ажиллан орон нутгийнхаа Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд хүргэх, үйл ажиллагааны ил тод нээлттэй байх зарчмыг баримталж ажиллана.

Цаашид хүн амд  Биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог бүрдүүлэн спортын холбоодтой хамтран ажиллана.

Та бүхэн өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж спортоор хичээллэхийг уриалж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн:

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН НАЧИН Т. ЭНХТУЯА

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.