Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол улс даяар илүүдэл жингүй эртэч Монгол аян зарлагдаж 2 дугаар сарын 16 наас эхэлж иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан билээ тэгвэл энэ өдөр Илүүдэл жингүй Эртэч монгол аян хаалтын үйл ажиллагаа Монгол улс даяар өндөрлөж байна.
Өмнөговь аймгийн хувьд идэвхи санаачлагтай оролцож Спорт заал, Фитнес, Усан бассейн, Спининг, гадаа талбай, алхалт, гүйлт, Унадаг дугуй гээд олон идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжсэн аян болж өндөрлөж байна.
3 сарын хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд нийт дасгалд хамрагдан давхардсан иргэдийн тоо 25,000 гаруй давж амжилттай оролцож аяны хугацаанд идэвхи оролцоогоороо манлайлсан байгууллага, сум, хувь иргэдийг шагнаж урамшуулах хаалтын үйл ажиллагаа Өмнөговь аймгийн Ажнай талбайд болж өндөрлөлөө.
Шилдэг байгууллага:
1-р байранд Хурандаа Хүрэлбаатар даргатай өмнөд бүсийн Онцгой байдлын газар.
2-р байранд Должинсүрэн даргатай Хөдөлмөр халамж үйлчилгээний газар.
3-р байранд Ус цаг уур орчны оншилгооны төв
Шилдэг сум:
1-р байранд Хүрмэн сум
2-р байранд Мандал-Овоо сум
3-р байранд Гурвантэс сум
Шилдэг хувь хүн :
1-р байранд 3р багийн ахмад С.Ичинхорлоо
2-р байранд 6-р багийн ахмад Цэцэгмаа
3-р байранд 3-р багийн ахмад А.Лхагваа
4-р байранд 3р багийн ахмад Н.Чулуун
Тус тус шалгарч шагналыг Биеийн тамир спортын газрын дарга Т.Энхтуяа болон Аймгийн засаг даргын тамгийн газрын нийгэм бодлогын хэлтсийн мэргэжилтэн Мягмарсүрэн мөн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч, хамт олон оролцлоо
Нийт хамтран оролцсон байгуулага хүмүүсдээ цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.