МЭДЭЭ
Биеийн тамир, спортын хууль, Засгийн газрын 2021 оны 288 дугаар тогтоолын дагуу Монголын Бүх Ард Түмний Спортын ХV наадмын Төвийн Бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймагт зохион амжилттай зохион байгуулагдагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Өмнөговь аймгийн “Шанх Транс” баг, Дархан-Уул, Дундговь, Төв аймгийн “шилдэг” баг тамирчид хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Өмнөговь аймгийн эрэгтэй Волейболын Спортын мастер Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай, Волейболын спортын мастер Б.Батсуурь ахлагчтай баг, эмэгтэй волейболын “Спортын мастер” Б.Ганболддасгалжуулагчтай, Э.Аззаяа ахлагчтай “Говь Авто мед“ багууд Монголын Бүх Ард Түмний Спортын ХV наадмын Улаанбаатар хотод 6-р сард зохион байгуулагдах “ШИГШЭЭ” тэмцээнд оролцох “БАТЛАМЖ” –аа гардан авлаа. Эрэгтэй баг тамирчид:
1-р байр: Өмнөговь аймгийн “Шанх Транс” баг
2-р байр: Төв аймгийн баг
3-р байр: Дундговь аймгийн баг
Эмэгтэй баг тамирчид:
1-р байр: Өмнөговь аймаг "Говь Авто мед“ баг
2-р байр: Дархан-Уул аймгийн баг
3-р байр: Дундговь аймгийн баг
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.