Мэдээ

"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аяны улсын нэгдсэн дүн

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион явуулсан “ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяны хүрээнд “Алхалт- гүйлт”-ийн нийт зам 25290 км, улсад 3-р байрыг “Дугуй унах” нийт зам 36317км-ээр 2-р байрыг тус тус эзэлэн өндөр амжилт үзүүллээ. Ард иргэд та бүхэн энэ үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан өөрөө өөртөө эрүүл мэндийн үнэгүй хөрөнгө оруулалт хийн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүд бүр бие бялдраа өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж биеийн дархлаагаа дэмжиж зохион байгуулж байгаа уралдаанд идэвхтэй оролцож аймаг, орон нутгийнхаа төлөө болон өөрийнхөө эрүүл мэндэд хувь нэмэр оруулсан Өмнөговь аймгийнхаа нийт гүйгчид, дугуйчид, та бүхэндээ баяр хүргэе.


May be an image of standingMay be an image of standing

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.