Мэдээ

Эрүүл мэндийн цахим гүйлт 2021

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн спортын улсын хорооноос санаачлан зохион байгуулсан "Эрүүл мэндийн цахим гүйлт 2021" аян 2021 оны 03 дугаар сарын 15-28 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Өмнийн цэнхэр говь сайхан нутгийнхаа төлөө 1024 иргэн оролцож 14 хоногийн турш 29036 км замыг туулсан амжилт үзүүлж төвийн бүсээс Тэргүүн байран шалгарлаа . Тус гүйлтэд аймгаа төлөөлж амжилттай оролцсон эрэгтэй, эмэгтэй эхний 10 байрын эздийг тодрууллаа.
Эрэгтэй:
Б. Буджаргал 1019км
Ц. Чулуунбайгаль 923км
О. Мөнхбат 631км
Ц. Давааням 528км
Ч. Төмөрчөдөр 488км
Б. Эрдэнэбаяр 454км
М. Өсөхбаяр 335км
Д. Бат-Өлзий 300км
Ц. Түвшин 290км
Б. Хадбаатар 286км
Эмэгтэй
Э. Сарангарав 603км
Н. Золбаяр 578км
А. Дуламжаргал 554 км
Э. Урангоо 520км
А. Энхжин 464км
Г. Саруулбуян 440км
Д. Уянга 410км
Л. Золзаяа 376км
А. Анхсайхан 298 км
Д. Цэрэнхүү 254км замыг гүйж туулсан амжилтуудыг үзүүлэн тус тус шалгарлаа.
Шагналыг Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Т. Энхтуяа гардууллаа. Нийт байр эзэлсэн гүйгчиддээ халуун баяр хүргэе.
Биеийн тамир мандтугай.
Ивээн тэтгэсэн:
“Түвшин говь” хэвлэлийн газар, “Монос” грүпп, “Маргад” эмийн сан, “Практикал” даатгал, “Victoria” фитнесс клуб, “Golden Gym” фитнесс клуб, “Өнөд өвлөх урлахуй” ХХК, U Shop sport барааны дэлгүүр, Голомт банк, “Номин булаг” бэлэг дурсгалын дэлгүүр, “Элбэг” гэр ахуйн дэлгүүр, “Соёмбо” бичиг хэргийн дэлгүүр, “Говь гоо”, “MILD” cosmetics, “Хос гутал” дэлгүүр, “Батшир ур” ХХК, “Шилтгээн” гэр ахуйн дэлгүүр, “Мобиком”, ОЖАС иога, “88 ГУТАЛ ПҮҮЗ”-ний дэлгүүр, “Энх говийн эрдэнэ ХХК, АРВИН ОДОД гэр ахуйн дэлгүүр, “SMILE” салон, АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ фэйж, Өмнөговь Залуучуудын холбоо, зэрэг байгууллага аж ахуйн нэгж үүд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Эрүүл мэндийн цахим гүйлт 2021" биеийн дархлаагаа дэмжих уралдаанд оролцож байгаа нутгийнхаа нэр хүнд болон өөрсдийн эрүүл мэндэд анхаарч буй нийт Өмнөговийнхоо иргэдэд санаачлаг гарган дэмжин өөрийн бүтээгдэхүүн болон гарын бэлгээр урамшуулан хамтарч ажилласан та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.